 |
 | Гишүүдийн Булан |  |
 | Манай Дэмжигчид |  |
 | Бусад Сайтууд |  |
|
|
 |
Alexandria, VA. Гоо сайхны бүх үйлчилгээг мэргэжлийн түвшинд, хямд үнээр олгоно. |
|
|
Comments Include
 | Монголчуудын Ясан Төрөл Хаа Явна ? |  |
 |   Сүүлийн үед эрдэмтэдийн хийж буй хүмүүсийн гарал үүсэл бүрэлдэхүүний талаархи судалгаанд DNA буюу гений бүтэцийн бүрэлдэхүүнийг судалж тухайн угсаатан үндэстний гарал үүслийг тогтоох арга өргөнөөр хэрэглэгдэж буй билээ. DNA судлагаа нь гарал үүслийн судалгааны аргуудаас хамгийн оновчтой нь гэж тооцогдож буй ба эрдэмтэд үүнд ихээхэн ач холбогдол өгсөөр байна. Хүний генийн бүтэцэд эцэг болон эхээс нь өөрчлөлтгүйгээр үр төлд нь заавал дамждаг ген байдаг ба энэ нь тухайн эцэг эхээс бий болсон эрэгтэй эмэгтэй ямар ч хүүхдэд нь уламжлагдан дамждаг аж.
Эцгийн талаасаа үр төлдөө өвлөн үлдээдэг генийг Y хромсом DNA гэж нэрлэдэг ба энэ Y DNA-г тодруулсанаар тухайн хүн эцгийн талаасаа чухам ямар гарал үүсэлтэй болохыг мэдэж болох аж. Энэ нь Монголчууд бидний дунд байдаг ясан төрөл хэмээх эцгийн талаа дагадаг ойлгоцтой ижил төстэй бөгөөд ясан төрлөө мэдсэнээр бид чухам бусад ямар үндэстнүүдтэй илүү ойр төрөл вэ гэдгийг мэдэж болох юм.
Энэхүү дор оруулсан зураг нь дэлхийн улс үндэстнүүдийн Y хромсомын бүтэцийн судалгааг гаргасан 2005 оны хүснэгт ба эндээс харахад Монголчууд бид эцгийн талаасаа ИХЭНХДЭЭ төв Ази болон зүүн өмнөд азийн орнуудад түгээмэл тархсан Y хромсомуудтай (улаан ягаан orange болон хөх өнгө) төрөл нэг аж. Үүнээс улаан ягаан өнгө нь Монголчуудад хамгийн түгээмэл болох нь харагдаж буй ба хөх өнгө удаалж байна. Хэрэв энэ улаан ягаан өнгөөр тэмдэглэгдсэн хромсомыг Монголчуудын үндсэн ген гэж үзвэл Монголчууд бид (Буриад болон Алтай гэсэн бүлгүүд нэгэнт Монгол үндэстэн гэдэг нь тодорхой тул нэмж дурдсангүй) Монгол бус гэгддэг өөр ямар үндэстнүүдтэй хамгийн ойр төрөл вэ гэвэл:
1. Хасаг (  хүн амын эзлэх жингийн хувьд давамгай)
2. Эвэнк (  Манж Зөрчидтэй төрөл ойролцоо юу?)
3. Шинэ Зеландийн уугуул Маори үндэстнүүд (  )
4. Өмнөд Номхон Далайн Тахити арлынхан (  )
5. Австралийн уугуул аброген (  )
6. Өмнөд Номхон Далайн Самоа арлынхан (  )
7. Хойт Америкийн уугуул Америнд буюу Аляскийн Индианууд (Эскимос биш) (  )
8. Узбек (  ) узбекуудын бүтэц ихэд сонирхолтой бөгөөд тэнд ямар нэгэн тодорхой генийн тархац давамгай бус харин тэднийг олон төрлийн ген тэнцүүвтэр бүрдүүлэх аж. Гэвч тэднээс хамгийн дорвитой байрыг эзэлж буй нь улаан ягаан өнгө харагдаж байна.
За ингээд Япон, Киргиз, хойд болон өмнөд Энэтхэг, Якут, Уйгар, Филипин, Бруней, Хойд Америкийн бусад Индиан омог болох Cheyenne, Chippaway, Appache, Эскимө, Шинэ Гвинейн арлынхан, Хятадууд гээд бусад угсаатнуудын нэлээдгүй хувь нь бидэнтэй гарал үүсэл нэгтэй бололтой харагдаж байна. Сонирхолтой нь Монголчуудтай өн удаанаар хөршийн холбоотой оршсоор ирсэн Түвдүүдэд улаан ягаан өнгө тун бага хувийг эзэлж, Түвд Япон хоёр тун төстэй бололтой харагдаж байна. (Монгол эрчүүдэд Түвд хүүхнүүд нэг их таалагддаггүй байж гэж ойлгож болох уу? хэ хэ :).
Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад үндэснүүдийн хувьд хөх өнгөөр тэмдэглэгдсэн хромсом давамгайлж буй ба уг хөх өнгө Монгол, Түвд, Киргиз, Хасаг, Япон гээд зэргэлдээх орнуудынх нь бүтэцэд ч нэлээдгүй хувийг эзэлж байна.
Энэ мэдээллийг харсан хүн бүр өөрийн дүгнэлтийг хийж болох ч Ойрхи Дорнод, Кавказ, Дундад Ази, Перс, Өмнөд Европын орнуудын хүн амын бүтэц нь олон өнгийн тэмдэглэгдсэн нь илт ба энэ нь дэлхийн түүхийн үйл явдлуудад тэмдэглэгдсэн байлдан дагуулалтууд, их нүүдэл, суурьшил хөдөлгөөний явцуудтай дүйж буй мэт харагдаж байна.
Хятад, Баруун Европ, Төв Азийн Монгол, Африк, Сибир хойд бүсийн ойн иргэд, Америк, Австрали, Номхон далайн нутгуудын уугуул хүн амын бүтэцэд харин тодорхой цөөн тооны 1-2, 3-н өнгө буюу Y хромсом давамгайлж буйг харж болно.
Монголчуудад зонхилж буй улаан ягаан өнгөт хромсомын хувьд хэдийгээр хүн амын тархац, тооны хувьд хамгийн жинтэй хувийг эзлэх байршил заагаагүй ч Ази, Австрали, Америк тивүүдийн уугуул хүн амыг бүрэлдүүлж буй цорын ганц "тэнүүлч" ген болох нь харагдаж байна.
Үргэлжлэл бий!
Оруулсан: suuri - 09/28/2009 | 14 Сэтгэгдэл · 1313 Уншигдсан -  |
|  |
 | Санал, сэтгэгдэл |  |
 |
|
|
09/28/2009 |
| маори нилээн цэвэр монголчууд хаха
#6665 |
|
|
09/28/2009 |
| баахан хужаа, төвд маягийн эрчүүд Монголд сүүл үед нэлээнээрээ орж ирсэн байх нь дээ хө, тэр хөх өнгийг хар даа!!
-NASA |
|
|
09/29/2009 |
| Биднийг нөгөө далаар нь тавьж 200 шахам жил харьяандаа байлгасан манж нарын ДНК код алга байна ш д. Бас Солонгосын ДНК алга байвал монголтой нилээд төстэй байх байхдаа. Манж нарын өвөг дээдэс эрт дээр үед одоогийн солонгосоос нүүж очсон хүмүүс гэж байгаа.
-одко |
|
|
09/29/2009 |
| эвэнк гээд байгаа ойн нүүдэлчид бол манжууд
#6671 |
|
|
09/29/2009 |
Манжууд Солонгосуудтай ОГТ хамаа байхгүй!! Тэр бол угаасаа батлагдсан!! Энэ Солонгосууд харин мөнхөд дарлагдаж явсан түүхээ өөрчлөх гэж Манж нарыг өөрсддөө хамаатай, тэдний туганд нь манайхтай төс бүхий дүрс бий ч гэх шиг элдэв балай зүйл донгосоод байдаг болсоныг нь Манж нар үгүйсгэсэн, тэрийг нь худал гэдгийг нь баталсан!!!  Яг л нөгөө Хасагууд Чингис хааныг хасаг хүн байсан, Монголчууд бол 17р зүүнд Монголд нүүж очсон гэж цагаан солио туссан мэт ярьж түүх зохиодогтой адил!!
-Manj |
|
|
09/29/2009 |
| манж солонгос 2 хорш улс хорондоо хамаагуы гэж угиу байлгиэ дээ.одоо харин манж инсэдтэн устсан д л учир б/на .чиний авсан мэдээлэлийн эх уусвэрт буруу байлгуй дээ.Хэн нэгэн тэр надад хамаагуй гэвэл DNA хамаагуй болчихдог ум биш
#6670 |
|
|
09/30/2009 |
Нэг таны хэлж буй ортой мэт санагдавч үнэндээ манж солонгос 2 хоорондоо огт хамаагүй, зан заншил үйл явдлаараа ч мөн ДНК-гаараа ч хамаагүй гэдэг нь батлагдсан. Солонгосуудын манжийн түүхээс хуваалцах гэсэн санаа нь ердөө л Хасагуудын Монголын түүхийг булааж авах гэсэн оролдлого, Чингис хааныг хасаг хүн байсан, Монголын нутаг хасагынх байсан гэдэг лугаа агаар нэгтэй санаа мөн!!
Манжууд гарал үүслийн хувьд Монголчуудтай тун ойрхон энэ нь амьдралын хэв заншил, хэл яриа, ДНК-гаар батлагдсан!!
таны санааг тайлбарлахад: Хятад буюу Нанкиад Монгол гэсэн 2 үндэстэн олон зуун, мянган жилийн турш хөрш байсаар ирсэн гэтэл бид хоорондоо тэс өөр зан заншил хэл яриатай ДНК-гаар ч өөр гэдэг нь батлагдаад байна. үүнтэй адилаар манж солонгос 2 хөрш гэдгээсээ үл хамаарайн огт өөр улсууд юм!!
-Manj |
|
|
09/30/2009 |
| http://www.youtube.com/watch?v=qTUUsbjq7s0 part of 1-7 manchu's history үздээ их сонирхолтой юм. манж солонгос хоёр хоорондоо огт хамааралгүй ч бас биш юм. жүрчин угсааны Кугурё, Пэгчэ хоёр улс эхэндээ хүчирхэг байж тан улсын довтолгоог няцааж байгаад сүүлдээ солонгосын Силла улсад эзлэгдсэн байдаг. Силла нь буурай хөгжил дорой байсан ч гэнэт урлаг соёл цэргийн хувьд хүчирхэгжсэн байдаг.
-одко |
|
|
09/30/2009 |
Таний явуулсан видеог би үзэж байсан, мэднэ, үргэлжийн дарангуйлалд байсан Со нарт нгэ тийм шинэ түүх хэрэгтэй байсан учираас зохиож гаргаж ирсэн юм шүү дээ, тэр Силла энэ тэр гэдэг бол шал худал Манжтай хамаагүй, тэд харин манжуудын дор байсан, хамжлага нь байсан нь үнэн!! би дээр бичсэн дээ, яг л хасагууд шиг зохиож яриад байгаа юм!!! хэн ч үнэмшихгүй!! харин хөөрхий манжууд үгүй болсон доо зайлуул!! тэр эвэнкүүдийн ДНК хар даа, манайхтай адил харин со нар хятад, японтой, эсвэл тэр тай, индонезтэй төстэй байгаа.
За за энэ бол тодорхой зүйл маргах асуудал биш!! Хүсвэл та өөрөө сайн судалга хийж үзэж болно, тодорхой!!
-Manj-sudlav |
|
|
10/01/2009 |
Дээрх 7 бичлэгийг солонгосууд биш сонирхогчийн түвшинд манж хүн хийсэн юм шиг байгаа юм.
Хэн юу батлаад нотлоод тодорхой болгоцон юм. өөрөө энд эх сурвалжаа тавьдаа. Хэдийгээр солонгосчууд түүхийн тал дээр хэт пантастик ханддаг нь харагддаг. энэ бас их сонирхолтой юм http://news.kbs.co.kr/news.php?kind=c&id=1706722 линкээр ороод үздээ. Солонгосоор байгаа.
-одко |
|
|
10/02/2009 |
манж солонгос надад яамар хамаатай юу бэ
#6677 |
|
|
10/02/2009 |
| Харин тиймээ энэ одко гэж юм солонгос гээд л үхчих гээд байхийн хаашаа юм өөрөө со юмуу? манж ч маньд хамаатай л даа хө, маньтайгаа бас гарал угсаа ойролцоо байх шүү!
-Manj sudlav |
|
|
10/03/2009 |
Capitalism: A love story...гэж шинэ кино театруудаар гарч эхэлсэн байна лээ...Гоё бас инээдтэй кино, Капитализм-ыг шүүмжилсэн....Маш их юм бодогдуулна...Бидний мөрөөддөг Капитализм ямар болохыг Олж үзээрэй...Зохиолч нь Майкл Муур, Fahrenheit 9/11 -ийг бүтээсэн...
http://www.capitalismalovestory.com/
#6686 |
|
|
12/24/2009 |
| Дотор нь С3 ба зүгээр С гэж ялгаж өгөх хэрэгтэй. Түүнээс Америкийн Индианууд болон Маори нар манай шууд хамаатан биш. Харин Хасагууд, Эвенкүүд юм. Энд бас олон жижиг овгуудыг гээж бичиж
#7050 |
|  |
|
 |
 | Чикаго орчмын шилдэг коллеж, бүх төрлийн сургалт, виз, I-20 авах, статус солиход тусална! |
|
 | Одоогийн төлбөрөөсөө 20 %-н хөнгөлөлттэйгээр манайд суралцаарай! Англи хэл, TOEFL бэлтгэл, мэргэжил дээшлүүлэх сургалтууд, I-20, виз, жолооны үнэмлэх авахад тусална. |
|
 | VA, MD, DC-д хувийн ба бизнес байр авах, зарахад тусална. |
|
 | Хуульч Elizabeth Krukova 10-аас дээш жилийн туршлагатай. Цагаачлал (50 муж), гэр бүл, бизнэсийн хууль. Хуулийн өмнө таныг төлөөлнө! |
|
 | Америк Канадад оршин суух зөвшөөрөл, Спонсор байгууллага, Ажиллах эрх, бүх төрлийн виз (F1, H1B, B1, B2...e.g) авахад тусална! |
|
 | Chicago, Wheeling
Англи хэл, TOEFL сургалт. Виз солиx, жолооны vнэмлэх авахад туслана. |
|
 | Washington DC
I-20 олгоно, виз солино, TOEFL, тєлбєр хямдралтай! |
|
 | Бүх төрлийн цагаачлалийн хуулийн анхан шатны үнэгүй зөвөлгөө. 25-н жилийн туршлагатай “AV” өргөмжлөлт цагаачлалийн хуулийн Фирмтэй танийг хамтран ажиллахыг урьж байна. |
|
 | Англи Хэлний нэр хүндтэй Институт
Та бүхнийг урьж байна! 8381 Old Courthouse Road Suite 150
Vienna, Virginia 22182 |
|
 | Та Зөв Хооллож Эрүүл Байхыг Хүсвэл?, Та богино хугацаанд турахыг хүсвэл..., Та үүгээрээ бизнэс хийхийг хүсвэл…, Ганаа |
|
 | Washington DC, VA, MD.
Байшин зарах, худалдан авахад тусална. |
|
 | 2007 оны орлогын татвар бодох, Тах ID авч өгөх, татварын бусад асуудалд туслана. |
|
|
|
|