 |
 | Гишүүдийн Булан |  |
 | Манай Дэмжигчид |  |
 | Бусад Сайтууд |  |
|
|
 |
Америк Канадад оршин суух зөвшөөрөл, Спонсор байгууллага, Ажиллах эрх, бүх төрлийн виз (F1, H1B, B1, B2...e.g) авахад тусална! |
|
|
Comments Include
 | Монгол Хүний Цусан Төрөлийн Тархалт |  |
 |   Хүүхэд эхээс төрөхдөө өөрийн эцэг эхээс уламжилсан генийг авч төрдөг, гэхдээ тухайн хүүхдийн эцэгээс, мөн эхээс заавал, алдагдалгүйгээр дамждаг тодорхой ген байдаг энэ ген/хромсомыг хөөхөд хүүхдийн өвөг дээдэс эцгийн болон эхийн талаасаа чухам ямар гаралтай хүмүүс байж вэ гэдгийг тодорхойлж болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа билээ. Монголчууд эцгийн талаа ясан төрөлөө гэж үздэг бол эхийн талаа цусан төрлөө хэмээдэг байна.
Эцгээс үрд гарцаагүй дамждаг цаашид эр бэлгийн эс буюу эрэгтэй хүүхдээр нь алдагдалгүй дамжсаар явдаг хромсомыг эрдэмтэд У хромсом гэж нэрлээд байгаа. Үүний нэг жишээг дурдахад эрдэмтэд одоогооор төв, дундад ази, хятад персээр голчлон тархсан 16 сая орчим эрчүүдийг 800-1000 орчим жилийн өмнө төв азид амьдарч байсан нэгэн эрийн үр үдам гэж үзэж буй ба энэ нь цаг хугацаа, түүхийн үйл явдлын хувьд ч манай эзэн Чингис хааны байлдан дагуулалт үйл ажиллагаатай тохирч буй учир иймэрхүү агуу хэрэгийг бүтээх чадвартай хүн нь тухайн үед ганцхан Чингис хаан л байсан гэж үзэж байгаа талаар хэвлэл мэдээллээр удаа дараа бичигдсээр байгааг та бүхэн мэдэж буй. Үүнтэй төстэй бас нэгэн жишээ бол хойт болон өмнөд Америк тивийн уугуул индиан гаралтай иргэдийг ердөө л 4 хөн эмэгтэй хүний үр удам гэдгийг ч тодорхойлоод байгаа юм.

За ямартай ч эхээс үрд алдагдалгүй дамждаг, өөрөөр хэлбэл эхээс эмэгтэй хүүхдээр дамждаг генийг MTDNA (Mitochondrial DNA - Митохондриал ДНК) хэмээн нэрлэдэг ба уг генийг хөөснөөр тухайн хүний эхийн талын өвөг дээдэс буюу цусан төрлийг нь тодорхойлж болох аж. Нэмж тайлбарлахад MTDNA нь эхээс заяасан эрэгтэй эмэгтэй аль ч хүүхдэд дамждаг ба харин уг MTDNA-г эрэгтэй хүүхэд цаашид өөрийн үрд заавал дамжуулах баталгаа үгүй байдаг ба харин эмэгтэй хүүхэд нь эхийнхээ MTDNA-г өөрийн үр төлд заавал дамжуулдаг аж.
MTDNA-гийн дэлхийд тархсан байдал, улс үндэстнүүдийн ялгарах онцлогийг заасан үзүүлэлтийг дорхи зурагаас олж харж болно.
Монголчууд бидний хувьд У хромсом буюу эцгийн төрөлд нь улаан ягаан өнгө гололж бусад тун цөөн өнгө төрөлөөс бүрдэж байсан бол эхийн буюу MTDNA нь нэлээд олон өнгө төрлийг тэнцвэртэй маягаар агуулсан байх нь сонирхолтой. Энэ зурагт зааснаар Монголчуудын MTDNA-д хөх цэнхэр  болон улаан хүрэн  өнгө арай илүүтэй байр эзэлсэн байх боловч бусад олон өнгүүд талаас илүүтэй хувийг нь эзэлсэн буйгаараа У хромсом буюу ясан төрлөөсөө ялгаатай аж.
Бусдаас арай илүүтэй байрыг эзлэх хөх өнгө нь (30-35% хувь бололтой) Монголд голлох MTDNA гэж үзвэл энэ өнгө нь Монголоос гадна Япон, Хятад, Бруней, Аляск хойд номхон далайн Алеут-ууд, өмнөд Америкийн уугуулуудад хамгийн их түгээмэл тархсан байна. Харин удаад нь орж буй улаан хүрэн өнгө нь зөвхөн сибирь, хойд, өмнөд Америкт илүүтэй тархаж голчлох өнгө болсон нь харагдаж байна.
 Газарзүйн тархалт, хүн амд эзэлсэн жингээс нь харьцуулж үзвэл Хятад гаралтай хүмүүсийн хувьд Хятад улс, зүүн өмнөд ази, Америкийн уугуулуудад л голчлон байх улаан өнгийг төлөөлсөн MTDNA цусан төрлийнх нь гол эх үүсвэр гэж үзэж болох мэт. Энэхүү улаан өнгө нь сибирьт бараг үгүй, хойт болон дундад ази, Монголд багавтар хэмжээгээр олдох аж.
Өөр нэгэн анхаарал татсан зүйл бол Афганистан, Пакистанд байх Монгол гаралтай Хазара хүмүүсийн MTDNA-н бүтэц юм. Хазаруудын У буюу эцгийн DNА хромсомд манайхны гол өнгө болох улаан ягаан өнгө гололсон байдаг (манайхнаас ч илүү тархацтай гэгддэг) гэгддэг ба харин эхийн хромсом MTDNA -г нь ажиглахад Ази гаралтайг төлөөлсөн хөх, улаан хүрэн өнгө нь огт үгүй, харин европ, перс, ойрхи дорнодын MTDNA-гээс голчлон бүцэн байх аж. Энэ нь Хазар/Монгол үндэстнийг Монголын байлдан дагуулалтын үед очсон цэрэг армийн үлдэгдэл эрчүүд болон нутгийн болон энд тэндээс байлдааны олзноос ирсэн бүсгүйчүүдийн үр удмаас бүрэлдсэн гэж үздэгтэй тохирч буй мэт. Монголчуудыг оролцуулаад дэлхийн ихэнх улс үндэстнүүд, еврей мэтийн цөөн үндэстнүүдээс бусад нь эцгийн талаа буюу ясан төрлөө голчлон үздэг ба тиймээс ч Монголчууд эрт дээр үеэсээ харь газраас, өөр овог аймгаас бэр буулгахад хориг тавьдаггүй, зарим тохиолдолд хөхүүлэн дэмждэг байсан аж. Гэтэл бодит байдал дээр буюу ахуйн орчинд хүүхэд эхийнхээ талыг дагадаг ба эх талдаа илүү сайн байдаг гэдэг. Жишээ нь Монгол эх, гадаад төрлийн ааваас төрсөн хүүхэд Монгол талаа дагаж Монголд илүү элэгтэй байдаг нь амьдрал дээр батлагдсан гэх аж.
Монголчууд xарин бүсгүйчүүдийнхээ хувьд харьцангуй болгоомжтой ханддаг байсан бөгөөд цэрэг улс төр эдийн засгийн нөхцлийн улмаас хамааран харь үндэстэн гадныханд, өөр овог аймгийнханд Монголын язгууртнуудаас охидоо бэр болгон өгөх тохиолдол цөөн тоогоор тэмдэглэгдсэн байдаг бол Манж, Хятад, Перс, Түрэг, Орос, Славян гаралтай аймгуудаас Монгол язгууртнууд цэргийн эрхтнүүдэд охидоо бэр болгон өгөх асуудал түүхэнд олонтаа тэмдэглэгдсэн байдаг төдийгүй ихэд түгээмэл байсан юм.
Холбогдох Мэдээ Монголчуудын Ясан Төрөл Хаа Явна ?
Оруулсан: suuri - 10/02/2009 | 19 Сэтгэгдэл · 1385 Уншигдсан -  |
|  |
 | Санал, сэтгэгдэл |  |
 |
|
|
10/02/2009 |
| монголчуудыг данхар толгойтоо гэдэг юм билээ. Бөөн том нүүр
#6679 |
|
|
10/02/2009 |
| данхар толгойтой гэйин бол данхар толгойнд нь дүүрэн ухаан байгаа байлгүй дэ! бөөн том нүүр гэснээс ихэнх Монгол хүүхнүүдин онцлог нь хацар томтой гэдэг юм билээ. эрчүүд нь гэсэн шанаа хацар өндөртөй!
#6680 |
|
|
10/03/2009 |
| ерөөөсөө азийнхныг хавтгай нүүртэй том толгойтой булчин шөрмөс багатай , хүүхдэрхүү гэдэг.гэхдээ азийнхан том тархитай iq өндөртөй гэдэг нь бас баримт хэхэ.одоо антропологчид азийнхныг хамгийн түрүүнд сармагчин төрлөөсөө салсан , хамгийн их хувьссан гэдэг дээр санал нийлж байгаа бх.
#6681 |
|
|
10/03/2009 |
| Том толгойтой хумуус ухаантай байдаг гэж шинжлэх ухаан баталсан ш дээ. Дээр н бас мах их иддэг хумуус их ухаантай байдаг ягаад гэвэл тархины эд эс чин тэр чигээрээ өөх мах байдаг учир. Дэлхий дээр Гэрман гаралтай Эврэй болон Хойд Азийн хумуус (Монголчууд, Со-нууд, Нарангууд бас хойд хужаа нар) хамгийн өндөр ИӨ-тэй гэж гарсан шу дээ.
-naagii |
|
|
10/03/2009 |
үгүй энэ манайхан нээрээ шааж өгөх юма, бас л өөрсдийгөө худла ул үндэсгүйгээр магтаад, том толгойтой ухаантай ч гэх шиг! ямар ухаантайдаа л одоо болтол консэрвнийхөө лаазийг хийж чадахгүй, замгүй байж хүнээсээ олон ямбий машинтай байх вэ дээ!! үнэхээр IQ сайтай байн шүү! хэ хэ!
ШУ-аанаар мах их иддэг хүмүүсийн IQ муу байдаг, тиймээс цагаан хоолтонгуудийн тоо ихэсч байна гээд байгаа. тэр ч бүр саяханы мэдээгээр мах идэдгүй хүүхдүүдийн IQ илүү өндөр, юм сурахдаа илүү сайн байна гээд яг эсэргээр гарагасан үр дүнг судалгаагаар гаргасан байсныг олж уншсан хүмүүс байна уу!!!
-MAH |
|
|
10/03/2009 |
| Ухаангүй хүмүүс дэлхийн талыг эзэлж чадах уу?
#6684 |
|
|
10/03/2009 |
Capitalism: A love story...гэж шинэ кино Америкийн театруудаар гарч эхэлсэн байна лээ...Гоё бас инээдтэй кино, Капитализм-ыг шүүмжилсэн....Маш их юм бодогдуулна... Олж үзээрэй...Зохиолч нь Майкл Муур, Fahrenheit 9/11 -ийг бүтээсэн...
http://www.capitalismalovestory.com/
#6685 |
|
|
10/03/2009 |
Ухаангүй хүмүүс дэлхийн талыг эзэлж чадах уу? таны тавьсан энэ асуултыг би тун зөв гэж бодож байна, би яг л ийм үгээр гадаадынхны Монголчуудыг доош хийх гэсэн оролдлогыг тагалдаг! Өвөг дээдэс маань үнэхээр ухаантай байж гэхдээ IQ Ухаан 2 бол хоёр шал өөр ойлголтууд юм шүү! IQ сайтай хүн бусдаас заавал илүү ухаантай байна гэсэн үг биш гэдгийг эрдэмтэд баталсан. Амьдрал өөрөө ухааныг шүүдэг, ухаантайг нь шүүгээд гаргаад ирдэг!! түүнд нь IQ сайтай нь ч бий муутай нь ч бас байгаа!
Яг одоогийн байдлаар бид бусдаас илүү IQ тай ч биш, бусдаас илүү ухаантай ч биш биана. цээжилдэг, мангар сэтгэхгүй муутай, мангардуу харагдаад байгаа энэ тэр гээд байгаа тэр хужаа энэ тэр оюутнуудынхаа тэст-нийх нь оноог яг харсан хүмүүс оюутнууд байна уу? үгүй л байдаг байхгүй юу! ямар харагдах, багшаас юу асуух, хичээлд хэр оролцох энэ тэрээсээ иүл хамаараад ази оюутнууд яг тэст дүн авахдаа их сайн авдаг л байхгүй юу!!
Мах идсэнээрээ бид илүү ухаантай биш харин хүйтэн, ширүүн уур амьсгалд тэсвэртэй байж морин дэл дээр удаан явж чаддаг л байх. Лам нар мах иддэггэй, эсвэл бага иддэг нь дэг журмаасаа гадна, өөр учир байдаг юм шүү!!
-MAH |
|
|
10/04/2009 |
| монголчууд ёвропжох хэрэгтэй, тсагаан аристнуудтай тсусаа холих хэрэгтэй тэгж байж тэнэг онигор ази тсрайнаасаа сална
-race |
|
|
10/04/2009 |
за яршигаа таваг шги хавтгай хөлдүү буриадыг андуураад байхдаа яадгийн! SB (borneo=брунэй гээд байгааг харж байн уу)
Хөлдүү тэнэг буриадууд Халхын Түшээт Хан аймгийн хойд хязгаарт суурьшиж байсан хамжлагууд, тэнэг арчаагүй, урвагч нар, ямар л олигтой болоод нутаг заагдаж хөлдүү газар амьдарч хөлдүү тархитай болсон хавтгай нүүртнүүд, оросуудаас илүү орсооор яржьж орос болох гэж ядсан новшнүүд!
-tusheet khan |
|
|
10/05/2009 |
чи одоо юу вэ? Буриад болгон тэнэг байдаг юм уу, Халх болгон ухаантай байдаг юм уу? Тэгэж ярих юм бол Халхуудийг шарын шашиндаа мунхурч Тувдуудийн шээсийг рашаа гэж ууж байхад Буриадууд Монголд анх Эврөпын соэл, боловсрол авчирч, оросуудтай хамтарч халхуудийг тувд-хужаагийн тэмбүүнээс салгасан юм шуу. манай эмээ 40-50 оны уэд сувилагч байсан. Монголын хун амын 40-45 хувь тэмбүүрсэн байсан гэсэн. тэгээд л орос эмч нартай хамтраад Монголын бух сумаар явж улаан тарай хийдэг байсан гэсэн. Манай эмээ Эрхүүд анагаахын дунд тугссун бага эмхц хун байсан.
Тэнэг тушээт хан минь хэрэв Буриадууд Оросуудтай хамтарч Халхуудийн тувд тэмбүүг арилгаагуй бол чи байхгуй байх байсан байх шуу, малааа.
-nak |
|
|
10/05/2009 |
| race бол сайхан мал. яаж хүн ийм болдог байнаа.бас нак гээд тэнэг пизда нэээрэээн тэнэгтэж өгжээ.
#6692 |
|
|
10/06/2009 |
| энэ зурган дээр байгаа 3 охин их хөөрхөн охидууд байна. танилцах юмсан, надад их таалагдлаа! энэ доор нь бас Монгол дээл өмссөн эгч хэн гэдэг хүүхэн бэ? жүжигчин юм болуу?
-mgl_boy |
|
|
10/06/2009 |
| монголчуудаа эвтэй байяа хэдүүлэхнээ байж би монгол гэж бодож явдаг хун бухэн сайхан л байна бид азтай одтой хумуус гэрэл гэгээтэй хумуус шуу дээ.биднийг монголийн газар нутагт илгээсэн бурхандаа баярлаж байна.дэлхийн талийг эзлэж байсан удөд эвтэй байсан байхгуй юу .бас ах захаа хундэлж тэдний угийн сонсдог байлаа . одоо бол тийм биш бух л хун биэ биэнийхээ дээр гарч удирдах гэдэг болж ээ зайлуул
-TERGEL |
|
|
10/09/2009 |
| цусаа гeнээ мэдэхгүй явна гэдэг хүний хамгийн том гутамшиг юм. буриадууд бол монголын нэг том ухаантай ард түмэн,тэд монголыг аварсан талаар бол би 100%санал нэг байна миний эмээ буриад хүн тэр монголын анхны эмч байсан хүмүүсийн нэг монголчууд 20р зууний эхэнд ямар арчаагүй яр тэмбүүндээ баригдсан байсныг бидний түүх үнэн зөвөөр харуулдагыг бид мэднэ .
#6712 |
|
|
10/10/2009 |
| энэ одоо бичсэн сэдэвээсээ хазайгаад юу яриад явчихваа?? Монголчуудыг буриадууд аварсан ч гэх шиг, нөгөө балай өвчнөө яриад тэр яр тэмбүү өвчнийг чин анх Хятад цагаачид Монголд оруулж ирсэнийг түүхэнд тодорхой заасан байгаа ш үү дээ! Монголчуудыг тэр хужаагийн муухай өвчнөөс салгах ажлыг анх санаачлан эхлүүлсэн хүн нь Туваан сайд гэж уг гарал нь Түшээт Хан аймгийн Дайчин Бэйсийн хошууны хүн, одоогийн Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул тухайн үеэйн эрүүл мэндийн сайд байсан хүн бөгөөд өөрийн гараар удирдан явуулсан гээд түүхэнд тодорхой бий. Туваан гуай харин эрдэмтэн Ренчин гуайн охинтой суусан гэдэг. Бодвол тэр эмч сувилагч нар дотор буриад хүн байсан байлгүй, тэглээ гээд буриадууд Монголыг аварсан гэх нь хаашаа юм. Монгол улсын иргэн, эсвэл Монгол гаралтай хүн Монголчуудынхаа төлөө сайн үйл хийхэд гайхах зүйлгүй мэт. Маргахаа болицгоое!
-Tuvaan Said |
|
|
10/11/2009 |
| Туваан сайд зохион байгуулж тэмбүүнээсээ салсан нь унэн. Гэхдээ орос, буриад эмч нар маш их уурэг гуйцэтгэсэн ш дээ. Монголын хамгийн анхы мэргэжилийн эмч нар бол ихэнх буриадууд байсан. Нилээд н Эрхүүгийн анагаах бас Улаан-уудийн анагаахын дунд төгссөн хумуус байсан ш дээ. манай эмээ яйрдаг байсан, унэндээ бол зарим нэг сумын хун амын 60-70 хувь тэмбүүтэй байсан, бас хамар н унасан хар масктай хун зундуу байдаг байсан гэж яридаг байсан даа.
-nak |
|
|
10/17/2009 |
solongost bga mng-chuud xoorondoo lalaruud bdag gej bodson chine ANU-d bvga mng-chuud bas lalaruud bdag yum bna shd. udaxgvi ene lalaruud deer ochix ni dee p...daaa
Bogs uxagch naraa.........
-mazai |
|
|
11/05/2009 |
Найз аа Mitochondrial DNA гэж митхондрийн ДНХ шүү.
Нэгийгээ Буриад, Халах, энээ тэрээ гэж дуудан хэрэлдэх нь юу вэ та нар. Хаяагаа хадарч хавиргаа хэмлэлцэх чононууд юм уу хаашаа юм.
-Александр |
|  |
|
 |
 | 2007 оны орлогын татвар бодох, Тах ID авч өгөх, татварын бусад асуудалд туслана. |
|
 | Washington DC
I-20 олгоно, виз солино, TOEFL, тєлбєр хямдралтай! |
|
 | VA, MD, DC-д хувийн ба бизнес байр авах, зарахад тусална. |
|
 | Та Зөв Хооллож Эрүүл Байхыг Хүсвэл?, Та богино хугацаанд турахыг хүсвэл..., Та үүгээрээ бизнэс хийхийг хүсвэл…, Ганаа |
|
 | Хуульч Elizabeth Krukova 10-аас дээш жилийн туршлагатай. Цагаачлал (50 муж), гэр бүл, бизнэсийн хууль. Хуулийн өмнө таныг төлөөлнө! |
|
 | Англи Хэлний нэр хүндтэй Институт
Та бүхнийг урьж байна! 8381 Old Courthouse Road Suite 150
Vienna, Virginia 22182 |
|
 | Washington DC, VA, MD.
Байшин зарах, худалдан авахад тусална. |
|
 | Alexandria, VA. Гоо сайхны бүх үйлчилгээг мэргэжлийн түвшинд, хямд үнээр олгоно. |
|
 | Одоогийн төлбөрөөсөө 20 %-н хөнгөлөлттэйгээр манайд суралцаарай! Англи хэл, TOEFL бэлтгэл, мэргэжил дээшлүүлэх сургалтууд, I-20, виз, жолооны үнэмлэх авахад тусална. |
|
 | Чикаго орчмын шилдэг коллеж, бүх төрлийн сургалт, виз, I-20 авах, статус солиход тусална! |
|
 | Бүх төрлийн цагаачлалийн хуулийн анхан шатны үнэгүй зөвөлгөө. 25-н жилийн туршлагатай “AV” өргөмжлөлт цагаачлалийн хуулийн Фирмтэй танийг хамтран ажиллахыг урьж байна. |
|
 | Chicago, Wheeling
Англи хэл, TOEFL сургалт. Виз солиx, жолооны vнэмлэх авахад туслана. |
|
|
|
|